"НОГООН АЛТ" бэлчээрийн экосистемийн
удирдлага төсөл

 
  ENGLISH   
 
 
 

МЭДЭЭ

Бэлчээрийн төлөв байдал, тулгамдсан асуудлаар хэлэлцүүлэг боллоо
Нийтэлсэн: 2016-12-02 20:08:40

Монгол Улсын Их Хурлын гишүүн  Г.Мөнхцэцэгийн санаачлагаар УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооноос “Монгол орны бэлчээрийн төлөв байдал, тулгамдсан асуудал” сэдэвт нээлттэй хэлэлцүүлгийг өнөөдөр /2016.11.29/ Төрийн ордноо зохион байгууллаа. 

Уг хэлэлцүүлгийг Улсын Их Хурлын гишүүн Х.Баделхан удирдан явуулсан бөгөөд УИХ-ын гишүүн Г.Мөнхцэцэг, Б.Батзориг, Г.Занданшатар, М.Билэгт, Д.Мурат, Б.Энх-Амгалан, О.Баасанхүү болон Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлвэрийн яам, Байгаль орчин, аялал жуулчлан яам, Барилга, хот байгуулалтын яам, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Газрын харилцаа, геодези, зураг зүйн газар, Бодлого судлалын төв, НҮБ, Швейцарийн хөгжлийн агентлаг, Монголын бэлчээр ашиглагчдын нэгдсэн холбоо зэрэг байгууллагын төлөөлөл оролцлоо. 

“Монгол орны бэлчээрийн төлөв байдал, тулгамдсан асуудал” сэдэвт нээлттэй хэлэлцүүлгийг Улсын Их Хурлын гишүүн Х.Баделхан, Г.Мөнхцэцэг нар нээж хэлсэн үгэндээ бэлчээрийн асуудал зөвхөн малчдын биш улс орны хэмжээний асуудал болсныг онцлоод тулгамдаж буй бэрхшээлийг шийдвэрлэхэд салбар хоорондын уялдаа холбоо, хууль эрх зүйн таатай орчинг бүрдүүлэх нь чухал байгааг тэмдэглэв. 

Хэлэлцүүлгийн эхний илтгэлийг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлвэрийн яамны Мал аж ахуйн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Л.Чой-Иш “Монгол орны бэлчээрийн төлөв байдал, төрөөс авч хэрэгжүүлж буй арга хэмжээ” сэдвээр тавив. 

Монгол Улс 156,4 сая га нутаг дэвсгэртэй бөгөөд үүнээс бэлчээр хадлангийн талбай 112,7 сая га байдаг байна. Газрын нэгдмэл сангийн 2014 онд тайлангаас үзвэл нийт газар нутгийн 73,8 хувийг хөдөө аж ахуйн газар эзэлдэг. Сүүлийн жилүүдэд бэлчээрийн даац хэтэрч байгаа нь малын тоо толгой эрс нэмэгдсэнтэй холбоотой. Энэ нь өнгөрсөн хугацаанд төрөөс малын тоо толгойг өсгөхөд анхаарч, чанарт биш тоонд ач холбогдол өгөхөөс өөр аргагүй нөхцөл байдалд оруулсныг мэргэжилтнүүд хэлэлцүүлгийн үеэр хөндсөн юм. Тухайлбал, малчид төрөөс өгдөг урамшуулал, түүхий эдийн эрэлт хэрэгцээнээс нь болж бог малаа түлхүү өсгөж, олон жилийн уламжлалт 3 хонь, нэг ямаа гэсэн харьцаа алдагдаж хонь, ямаа 1/1 болоод байна. Дээр дурдсанчлан 112,7 сая га хадлан, бэлчээрийн талбайд жилд дунджаар 74,6 сая хонин толгойд шилжүүлсэн мал барих багтаамжтай байдаг байна. Үүнийг 1964 оныгхтой харьцуулбал бэлчээрийн талбай 9,4 сая га-гаар багасч, хонин толгойд шилжүүлсэн нийт малын тоо 36,9 сая толгойгоор өсч, 100 га бэлчэээрийн талбайд ногдох хонин толгойд шилжүүлсэн малын тоо 1,8 дахин нэмэгдсэн байна. Хэдийгээр одоогийн байдлаар малын тоо толгой бэлчээрийн даацад тохирч байгаа ч малын төрөл хоорондын харьцаа, сүргийн бүтэц эдийн засгийн хувьд төдийлөн тохирохгүй байгаа нь дээрх тоо баримтаас харагдаж байгаа юм.

Үргэлжлэлийг энд дарж уншина уу.

< Буцах

 

 

Холбоо барих

"Ногоон алт" төсөл,
Скай Плаза бизнес төв, Олимпын гудамж 12,
1-р хороо, СБД, Улаанбаатар хот, Монгол улс
Утас: +976 11 326401, 326491, Факс: +976 11 326517
И-Мэйл: ulaanbaatar@greengold.mn