"НОГООН АЛТ" бэлчээрийн экосистемийн
удирдлага төсөл

 
  ENGLISH   
 
 
 

МЭДЭЭ

Нэмэгдэл тэжээлээр тэжээхэд хонины амьдын жингийн алдагдал бага байдаг
Нийтэлсэн: 2016-11-27 18:44:42

Швейцарын хөгжлийн агентлагийн “Ногоон-Алт” төслөөс ХААИС-тай хамтран явуулсан “Өвөл хаврын улиралд хээлтэй эм хонинд нэмэгдэл тэжээлийн болон дулаан хашааны нөлөөллийг судлах” туршилтаас дараах үр дүн гарлаа. Үүнд:

Туршилтын хонийг өвс, хивэг оролцсон тусгай жороор тэжээв

1. Хээлтэй хонийг уламжлалт бэлчээрийн маллагааны нөхцөлд нэмэгдэл тэжээлтэйөвөлжүүлж, хаваржуулахад амьдын жингийн алдагдал харьцангуй бага (Төв аймгийн Өндөрширээт суманд 5.43±1.7кг, Увс аймгийн Улаангом суманд 8.63±2.4кг) байв. Гэтэл нэмэгдэл тэжээлгүйгээр бэлчээрийн маллагаатай байсан хонины амьдын жингийн бууралт харин эсрэгээр өндөр (Өндөрширээт суманд10.13±2.3кг, Улаангом суманд14.98±1.5кг)гарлаа. Ийнхүү нэмэгдэл тэжээлтэй байлгасан хээлтэй хонины амьдын жингийн бууралт нэмэгдэл тэжээлгүй бүлгээс Өндөрширээт суманд 86.5%, Улаангом суманд 73.6 хувиар бага байгаа нь нэмэгдэл тэжээлийг зохистой хэмжээгээр хэрэглэх нь ач холбогдолтой болохыг харууллаа.

2. Хээлтэй хонийг энгийн (малчны) хашаа болон дулаан (тусад нь шинээр барьсан) хашаанд нэмэгдэл тэжээлтэй өвөлжүүлэхэд жингийн алдагдлын хувьд бодит ялгаа гараагүйгээс үзэхэд амьдын жингийн бууралтыг багасгахад дулаанхашааны нөлөө бага, харин нэмэгдэл тэжээл шийдвэрлэх нөлөөтэй болох ньтогтоогдлоо.

3. Өвөл, Хаврын улиралд нэмэгдэл тэжээлтэй байлгасан хонь жилбэ сайтай төллөсөн бөгөөдхурга нь төрөх үеийн жингээрээнэмэгдэл тэжээлгүй хонины хурганаас илүү, өсөлт бойжилт нь харьцангуй эрчимтэй байлаа.

4. Бэлчээрийн маллагааны нөхцөлд хээлтэй хонийг зохих норм, жорын дагуу төллөхөөс өмнө угтуулан, мөн төллөсний дараа үргэлжлүүлэн нэмэгдлээр тэжээх, маллагааны нөхцөлийг малчдын хашаа саравчийг сайн засаж дулаалан ашиглах хоёр чухал арга хэмжээг хоршин ашиглахыг зөвлөмж болгож байна.

 

Хоногт өгөх тэжээлийг хоёр хувааж өглөө, орой, тухайлбал бүдүүн тэжээлийн хагасыг өглөө бэлчээрт гарахаас өмнө, үлдсэнийг нь хүчит тэжээлтэй хамт орой хотлуулахаас өмнө өгөх нь зүйтэй. Хэрэв тэжээлийг гүйцэд идэлгүй үлдээж байвал хоногтөгөх тэжээлийн хэмжээг багасгах, тэжээлийн чанар муугаас болж идэхгүй байвал сайн чанарын тэжээлтэй хольж өгөх, эсвэл тэжээлийн жорыг өөрчилнө. Ялангуяа шинэ ногоо ургаж эхлэхэд мал тэжээл идэхдээ дургүй болдог талтайг анхаарах хэрэгтэй. 

ТАЛАРХАЛ: Энэхүү туршилтыг гүйцэтгэхэд үнэтэй дэмжлэг үзүүлж хамтран ажилласан  Увс аймгийн Улаангом сумын малчин Ч.Банзайн гэр бүл, Төв аймгийн Өндөрширээт сумын малчин Б. Уламсайханы гэр бүлд гүн талархлаа илэрхийлж байна.

< Буцах

 

 

Холбоо барих

"Ногоон алт" төсөл,
Скай Плаза бизнес төв, Олимпын гудамж 12,
1-р хороо, СБД, Улаанбаатар хот, Монгол улс
Утас: +976 11 326401, 326491, Факс: +976 11 326517
И-Мэйл: ulaanbaatar@greengold.mn