"НОГООН АЛТ" бэлчээрийн экосистемийн
удирдлага төсөл

 
  ENGLISH   
 
 
 

АМЖИЛТЫН ТҮҮХҮҮД

Зөв эргүүлэг
Нийтэлсэн: 2016-11-27 04:55:42

Говь-Алтай аймгийн Жаргалан сумын Бэлчээр Ашиглагчдын Холбооны /СБАХ/ дэргэд 9 Бэлчээр ашиглагчдын хэсэг /БАХ/-ийн  төлөөлөл, Бүрэн БАХ-ийн нийт 120 малчны санал санаачилгаар 2014 оны 7 сард “Хасагтын дэнж” хоршоо  байгуулагдаж, хэдийгээр богино хугацаа өнгөрсөн ч ажил хөдөлмөрийн өрнүүн амжилттай ажиллаж байна

Хасагтын дэнж хоршооны дарга Б.Батзориг Мерси Кор ОУБ-ын дэмжлэгтэйгээр тус аймагт зохион байгуулагдсан Худалдан авах ажиллагааны сургалтанд хамрагдаж худалдан авах ажиллагааны мэргэшсэн ажилтны 3 жилийн хугацаатай сертификаттай ажилтан боллоо. Энэхүү мэдлэг ур чадвараа  ашиглан сумынхаа Худалдан авах ажиллагаа болон ОНХС-ийн хөрөнгийн захиран зарцуулалт хуваарилалтанд хяналт тавьж оролцохоос гадна ОНХСангаас санхүүжүүлэх ажилд малчдын саналыг авах, тэдний идэвх оролцоог сайжруулах, тэдэнд шаардлагатай бичиг баримт боловсруулахад нь туслах, мэдээ мэдээлэлээр хангах зэргээр илүү идэвхтэй ажиллаж байна

Гишүүн малчдын малын түүхий эдийг борлуулах, тэдний орлогыг нэмэгдүүлэх зорилгоор сумынхаа хуучин соёлын төвийн барилгын дуудлага худалдааны тендерт оролцож ялснаар уг  обьектыг хоршооны агуулах склад хэлбэрээр ашиглан үйл ажиллагаа явуулж байна. Энэ ажлын хүрээнд “Говь –Ноос “ ХХК-тай 20 тонн хонины ноос бэлтгэж өгөх гэрээ байгуулан 3 хүнийг түр ажлын байраар хангаж 24,3 тонн ноос бэлтгэж өгч гэрээний үүргээ 122,5 хувиар биелүүлж, ашигтай ажилласан байна.

Жаргалан сумын 90 жилийн ой угтаж сумын бүх байгууллагууд 1 сарын бүтээлч хөдөлмөрийн аян зарласан цаг үед  Хоршооны удирдлагууд  эрүүл ахуй стандартын шаардлагад нийцсэн сав баглаа боодол бүхий цагаан идээний “Нутгийн дээж” нэрийн иж бүрдэл бүтээгдэхүүнийг малчдынхаа оролцоотойгоор үйлдвэрлэж худалдан борлуулснаар 13,8 сая төгрөгийн  борлуулалт хийж ашигтай ажиллалаа. Энэхүү иж бүрдэл нь сумынхаа хэмжээнд бүрэн танигдаж одоо аймагт борлуулж, зах зээлээ өргөжүүлж эхлээд байна. Хасагтын дэнж хоршооны “Нутгийн дээж” иж бүрдэл нь Говь- Алтай аймгийн “Алтай Түншлэл” үзэсгэлэн худалдаанд амжилттай оролцож “Экологийн цэвэр бүтээгдэхүүн” номинацад шалгарч мөнгөн медаль хүртсэн анхны амжилт нь тус хоршооны гишүүн малчдын итгэл урмыг сэргээсэн үйл явдал боллоо.

Хоршооны дарга Б.Батзориг Ногоон алт төслөөс зохион байгуулсан хоршооны сургалтанд хамрагдаж хоршоог удирдан зохион  байгуулах мэдлэг ур чадвараа дээшлүүлсэн ба Дарив сумын улсын тэргүүний Буян-Ундрал хоршооны дарга Б.Авирмэдтэй байнгын харилцаа холбоотой байж заавар зөвлөгөө авч ажилладаг тус аймгийн СБАХ-дын болон хоршооны хамгийн  залуу боловсон хүчин юм. Хоршоо цаашдаа 5-8 жилийн хугацаанд Буян-Ундрал хоршооны хэмжээнд хүрч ажиллана гэсэн эрмүүн хүсэл зорилготой ажиллаж байна.


Хоршооны,  эрүүл  ахуй,  стандартын шаардлага хангасан сав баглаа боодол бүхий “Нутгийн дээж”  нэрийн бүтээгдэхүүн


Алтай түншлэл үзэсгэлэн худалдаанаас Экологийн цэвэр бүтээгдэхүүн номинацын шагнал гардаж авав.


Говь ноос ХХК-тай гэрээ хийж 24,3 тонн ноос бэлтгэн нийлүүлж гэрээний үүргээ  122,5  хувиар биелүүлсэн

< Буцах

 

 

Холбоо барих

"Ногоон алт" төсөл,
Скай Плаза бизнес төв, Олимпын гудамж 12,
1-р хороо, СБД, Улаанбаатар хот, Монгол улс
Утас: +976 11 326401, 326491, Факс: +976 11 326517
И-Мэйл: ulaanbaatar@greengold.mn