"НОГООН АЛТ" бэлчээрийн экосистемийн
удирдлага төсөл

 
  ENGLISH   
 
 
 

МЭДЭЭ

Ноос ба ирээдүй
Нийтэлсэн: 2016-11-26 18:00:00

Ногоон Алт Төсөл “Ноос ба ирээдүй” хэлэлцүүлгийг Үйлдвэр Хөдөө Аж Ахуйн Яам, Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын төвтэй хамтран 2013 оны 10-р сарын 22-ны өдөр зохион байгууллаа. Монгол улс жилд дунджаар 18000 тн хонины ноос бэлтгэдэг. Үүний 6000 тн ноосоор хивс хивсэн бүтээгдэхүүнийг, 5000-6000 тн ноосоор гэрийн эсгий туурга, эсгий гутал, эсгий бүтээгдэхүүнийг хийдэг. Үлдэж буй 6000 орчим ноосыг анхан шатны боловсруулалт (угаалт) хийн урд хөршрүү экспортлож байна. Энэхүү хэлэлцүүлгээр ноосны үйлдвэрлэлийг төрөлжүүлэн даавуу, дулаалгын материал, нэхээсгүй эдлэл болон бусад ноосон бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг ч мөн дэмжих боломжуудын талаар ярилцлаа. Тухайлбал өнөөг хүртэл ихэнх жижиг дунд үйлдвэрүүдийн хувьд ноосыг нь ялгаж хэрэглээд хялгас нь хаягдал болдог хэвшил байсан бол одоо энэхүү хялгасаар дулаалгын материал хийх төслийн санаачилгуудыг төрөөс дэмжих боломж бүрдэж байна. Хэрвээ хялгасаар нь дулаалгын материал хийгээд эхэлбэл ноосон эдлэл үйлдвэрлэгчдийн хувьд хаягдал болдог байсан хялгас нь үр ашигтай байх боломж бүрдэнэ. Даавуу үйлдвэрлэлийн тухайд энэ жил анх удаа сурагчийн дүрэмт хувцасны даавууг дотоодын үйлдвэрлэгчдээс нийлүүлсэн бөгөөд цаашид цэрэг, цагдаагийн дүрэмт хувцсыг ч гэсэн дотоодын үйлдвэрийн даавуугаар хийх явцыг дэмжихээ салбарын яамны зүгээс илэрхийлэв.

Монгол хонь сэрүүн уур амьсгалд зохицсон байдаг учраас бусад орны ноостой харьцуулахад чанарын хувьд харьцангуй өвөрмөц байдаг. Хэрэглэгчдийн зүгээс экологийн цэвэр ноосон бүтээгдэхүүний эрэлт нэмэгдэж байна. Хонины ноосны ноолуурлаг хэсэг нь ямааны ноолуурнаас харьцангуй хямд, эдэлгээ сайн даадаг. Монголд ч гэсэн энэхүү боломжийг судлан, төрөөс дэмжлэг үзүүлвэл өрсөлдөх чадвар өндөртэй шинэ нэр төрлийн бүтээгдэхүүнийг дотоодын болон гадаад зах зээл дээр бэлтгэн нийлүүлэх боломж бий. Тухайлбал манай хөрш ОХУ-ын зүүн хэсэг, БНХАУ-ын хойд хэсэг нь сэрүүн уур амьсгалтай учир ноосон бүтээгдэхүүн нийлүүлэх зах зээлийн боломж бий.

Түүнчлэн, ноосон бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэхийн тулд УИХ-ын 141-р тогтоолоор ноосны салбарт 8%-ийн хүүтэй 45 сая долларын зээлийг 4,5 жилийн хугацаатай олгохоор баталсан. Уг тогтоолыг үндэслэн ҮХААЯ-ны сайдын тушаалаар төслийн удирдах хороог байгуулан ажиллаж байна. Төслийн удирдах хорооны шийдвэрийг үндэслэн нийтдээ 35 төсөлд хөнгөлөлттэй зээлийг олгохоор болсон бөгөөд зээлийг Голомт банкаар дамжуулан олгож байна.

< Буцах

 

 

Холбоо барих

"Ногоон алт" төсөл,
Скай Плаза бизнес төв, Олимпын гудамж 12,
1-р хороо, СБД, Улаанбаатар хот, Монгол улс
Утас: +976 11 326401, 326491, Факс: +976 11 326517
И-Мэйл: ulaanbaatar@greengold.mn