"НОГООН АЛТ" бэлчээрийн экосистемийн
удирдлага төсөл

 
  ENGLISH   
 
 
 

МЭДЭЭ

Малчид доройтсон бэлчээрээ сэргээж байна
Нийтэлсэн: 2016-11-27 03:51:04

“Монгол орны бэлчээр... салаа замын уулзвар дээр” үндэсний зөвлөгөөний хоёр дахь хэсэг нь Улаанбаатар хотоос 188 км-т орших Төв аймгийн Өндөрширээт сумын Бэлчээр ашиглагчдын хэсгийн /БАХ/ үйл ажиллагаатай танилцах аялал байв. Ийнхүү 2014 оны 6 дугаар сарын 17-ны өглөө 08.00 цагт 50 хүний бүрэлдэхүүнтэй аяллын баг Улаанбаатар хотоос хөдөлсөн юм.

Төв аймгийн Өндөрширээт сум нь тал хээрийн нутаг бөгөөд хонь, ямааны тоо толгой өссөнөөс бэлчээрийн даац хэтэрч, отор нүүдлийн хөлөөр доройтолд ороод байгаа аж. Тиймээс ШХА-ийн Ногоон-Алт төслөөс хэрэгжүүлж буй  ажлын хүрээнд мэргэжилтнүүд энэ бүс нутагт 2007 оноос судалгаа, шинжилгээ хийж эхэлсэн бөгөөд  бэлчээрийг амраах, өнжөөх, сэлгэх ажлуудыг малчдын оролцоонд суурилсан бүлэг буюу БАХ-ийн тусламжтайгаар хийж, үр дүнгээ үзэж эхлээд байгаа юм.

Төв аймгийн Өндөрширээт сумын малчид 8 хэсэгт хуваагдан ажилладаг. Харин бид энэхүү аяллаараа “Бэрх” БАХ-ийн үйл ажиллагаатай танилцсан юм. Биднийг сумын төвд  хүрэлцэн ирэхэд засаг дарга Д.Лхамсүрэн, газрын даамал Л.Зоригбат, “Түмэн мал” ТББ-ын тэргүүн Ц.Оюун нараар ахлуулсан ажлын хэсгийн хамт олон монгол хүний найрсаг, зочломтгой зангаар угтав.

Сумын засаг дарга Ц.Лхамсүрэн  ШХА-аас санхүүгийн дэмжлэг үзүүлж сум орон нутагт нь нүүрлээд байгаа бэлчээрийн доройтлын асуудалд анхаарал хандуулан ажиллаж байгаад талархаж буйгаа илэрхийлсэн юм Түүнчлэн “Түмэн мал” ТББ-ын тэргүүн Ц.Оюун “Малын тоо толгойг бэлчээрийн даацад тохируулан барихын тулд чанарыг илүүд үзэх цаг нь болсон.

Тиймээс манай байгууллага сумандаа цөм сүргийг үржүүлэх зорилгоор малчдадаа хээлтүүлэгч нийлүүлж байгаа” гэлээ.  Мөн бэлчээр нутгаа яавал урт удаан хугацаанд авч үлдэх вэ, ямар арга хэмжээ авбал зохистой вэ гэдэг талаар нутгийн малчид зөв, зүйтэй ойлголттой болж, энэхүү үйлст идэвхийлэн оролцох болжээ.

< Буцах

 

 

Холбоо барих

"Ногоон алт" төсөл,
Скай Плаза бизнес төв, Олимпын гудамж 12,
1-р хороо, СБД, Улаанбаатар хот, Монгол улс
Утас: +976 11 326401, 326491, Факс: +976 11 326517
И-Мэйл: ulaanbaatar@greengold.mn