"НОГООН АЛТ" бэлчээрийн экосистемийн
удирдлага төсөл

 
  ENGLISH   
 
 
 

ШИНЭ МЭДЭЭЛЭЛ

Бэлчээрийн төлөв байдал, тулгамдсан асуудлаар хэлэлцүүлэг боллоо
Нийтэлсэн: 2016-12-02 20:08:40

Монгол Улсын Их Хурлын гишүүн  Г.Мөнхцэцэгийн санаачлагаар УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооноос “Монгол орны бэлчээрийн төлөв байдал, тулгамдсан асуудал” сэдэвт нээлттэй хэлэлцүүлгийг өнөөдөр /2016.11.29/ Төрийн ордноо зохион байгууллаа. 

Уг хэлэлцүүлгийг Улсын Их Хурлын гишүүн Х.Баделхан удирдан явуулсан бөгөөд УИХ-ын гишүүн Г.Мөнхцэцэг, Б.Батзориг, Г.Занданшатар, М.Билэгт, Д.Мурат, Б.Энх-Амгалан, О.Баасанхүү болон Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлвэрийн яам, Байгаль орчин, аялал жуулчлан яам, Барилга, хот байгуулалтын яам, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Газрын харилцаа, геодези, зураг зүйн газар, Бодлого судлалын төв, НҮБ, Швейцарийн хөгжлийн агентлаг, Монголын бэлчээр ашиглагчдын нэгдсэн холбоо зэрэг байгууллагын төлөөлөл оролцлоо. 

Дэлгэрэнгүй...

АМЖИЛТЫН ТҮҮХ

Нэмэгдэл тэжээлээр тэжээхэд хонины амьдын жингийн алдагдал бага байдаг
Нийтэлсэн: 2016-11-27 18:44:42

Швейцарын хөгжлийн агентлагийн “Ногоон-Алт” төслөөс ХААИС-тай хамтран явуулсан “Өвөл хаврын улиралд хээлтэй эм хонинд нэмэгдэл тэжээлийн болон дулаан хашааны нөлөөллийг судлах” туршилтаас дараах үр дүн гарлаа. Үүнд:

Туршилтын хонийг өвс, хивэг оролцсон тусгай жороор тэжээв

Дэлгэрэнгүй...

 

Швейцарийн Хөгжлийн агентлагийн “Ногоон алт” төслөөс Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Газар Зохион Байгуулалт, Геодези, Зураг зүйн газартай хамтран зохион байгуулж буй

“Бэлчээр ашиглалтын хариуцлагын тогтолцоог
бэхжүүлэх нь”

үндэсний зөвлөгөөн 12 сарын 6-нд болно. Зөвлөгөөнд аймгийн ГХБХБГазрын дарга, мэргэжилтэн, ХХААГазрын дарга, сумын Засаг дарга, газрын даамал, аймаг, сумдын Бэлчээр ашиглагчдын холбооны ажилтан, бэлчээр ашиглагчдын хэсгийн малчдын төлөөлөл оролцоно.

 

 

 

Холбоо барих

"Ногоон алт" төсөл,
Скай Плаза бизнес төв, Олимпын гудамж 12,
1-р хороо, СБД, Улаанбаатар хот, Монгол улс
Утас: +976 11 326401, 326491, Факс: +976 11 326517
И-Мэйл: ulaanbaatar@greengold.mn